Tuesday, December 27, 2016

Ангийн танилцуулга

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит 12 жилийн 1-р сугуулийн Б.Түвшинсайхан багштай 11а ангийн танилцуулга

11а анги нь 2016-2017 хичээлийн жилд  нийт 33 сурагч (16 эрэгтэй 17 эмэгтэй) суралцаж байна.Ангийн дарга М.Батцэцэг
  1. Цаашид тавих зорилт
  2. 1. Анги танхимийн эд аж ахуйг бүрэн бүтэн байлгах
  3. 2. Сургуулийн дотоод журмыг мөрдөх
  4. 3. Шалтгаангүйгээр хичээл таслах, хичээлээс хоцрох явдлыг гаргахгүй байх
  5. 4. Сурлагын чанарт ахиц гаргах
  6. 5. Хамт олонч нөхөрсөг байдлыг эрхэмлэх
  7. 6. Цаг барих
  8. 7. Итгэл алдахгүй байх
  9. 8. Аливаа юманд үнэнч сэтгэлээсээ хандах
  10. 9. Бие биедээ төвөг удахгүй байх
  11. 11а анги нь 2016-2017 оны хичээлийн жилд
  12. -Ургацын баярт 1-р байр
  13. -Урлагийн наадам 2-р байр гэх мэт амжилттайгаар сурах үйлээ үргэлжлүүлж байна.

Гар утасны хөгжил дэвшлийн үес



  Бусад техник технологийг бодвол гар утас нь илүү хурдан хугацаанд өөрчлөгдөж шинэчлэгдэж загвар хийц нь солигдож байдаг билээ. Бидний амьдралын энгийн хэрнээ эгэлгүй  хэрэглээ болж өгдөг гар утас нь хэд хэдэн үе шат дамжлагийг даван иржээ.
  
1. 1957 он. Зөвлөлтийн эрдэмтэн Л.Куприянович утасгүй телефон бүтээх төслөө танилцууллаа. Анхны загвар нь 3 кг жинтэй байж. 1958 онд жинг нь багасгаж хагас кг болгожээ. Харин 1961 онд эрдэмтэд алганд багтах хэмжээний ердөө 70 грамм жинтэй утсыг сэтгүүлчдэд танилцуулсан байна. 

2.    1973 он. Motorola DynaTAC утсаар анхны яриа болжээ. Анхны Motorola-г бүтээгч Мартин Купер өөрийн өрсөлдөгч AT&T компанийн Джоэлю Энгелю рүү утастсан гэдэг. Моторолла нь АНУ-д үүрэн телефоны шинэ эрин үеийг нээсэн юм. 

3.1984 он. Анхны “Nokia” гарлаа. Mobira Talkman утас 4,7 кг жинтэй байлаа. Зургаан жилийн дараа энэ утас Орост нэвтэрлээ. Ийнхүү үүрэн телефоны зах зээлд Nokia-гийн эрин үе эхлэх нь тэр. 

4.    1996 он. Дэлхийн анхны коммуникатор Nokia 9000 гарч ирлээ. Том дэлгэцтэй, хөдөлгөөнт антеннтай  QWERTY  гарсан

5.    2000 он. Анхны Sharp РСМ-1. Японд үүрэн телефоны эрэлт хэрэгцээний тэсрэлт болов. Тэгэхэд гар утасны орчин цагийн технологийн бараг 80 хувь нь бэлэн болчихсон байлаа. Японы үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр том өрсөлдөгч болж гарч ирлээ

6.    2007 он. Залуухан Стив Жобс дэлхийд анхны iPhone-оо харууллаа. Дэлхий дахины үүрэн телефон үйлдвэрлэгчид утасны дугаар цуглуулах, бичвэр бичих харандааны төлөө хөөцөлдөж эхэллээ. 

 7.  2012 он. Энэ зун Samsung 50 сая гар утас борлуулж Apple-ийг ардаа орхилоо. Galaxy SIII гарч ирсэн нь ийм амжилт дагуулсан хэрэг. Тав дахь iPhone арай гэж есдүгээр сард гарсан юм. Үүрэн телефоны хоёр том үйлдвэрлэгчийн хооронд патентын дайн дэгдлээ. 

8.    2013 он. Орчин үеийн үйлдвэрлэгч бүр гар утсандаа Full HD дэлгэц хийчихээгүй байна. Sony Xperia Z, HTC One, Samsung Galaxy S4 гээд энэ л оноос гарч ирж байна. Хятадын ОРРО шинэ бүтээгдхүүнийхээ сурталчилгаанд кино од Леонардо ДиКаприог урьж байна. Гэхдээ тэдний OPPO Find 5 өмнөх шинэ бэрндүүдээс нэг их ялгараад байх шинэ зүйлгүй л байна. Хятадууд 2012 онд 10 сая утас борлуулсан, гэхдээ өөрийн нь бүтээгдэхүүн тийм ч өндөр байж чадахгүй байгаа. 
Финүүдийн хувьд эргэлт буцалтгүй урагшилж л байна. Америкчууд бол Өмнөд Солонгостой л өрсөлдөхөөр хоёр дахь төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа гэж болно.

Saturday, December 24, 2016

Хувийн танилцуулга

Блиц анкет 
Ургийн овог : Бэсүд
Эцэгийн нэр : Доржпалам
Эхийн нэр : Алтанцэцэг
Эцэг эхээс өгсөн нэр : Амартуяа
Төрсөн газар: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум
Төрсөн он сар өдөр : 2001.06.21
Хүйс : Эм
Өндөр : 160см
Жин : 45кг
Хобби : Ном унших, subtitle кино үзэх,хэл сурах,теннис тоглох,дуу сонсох
Гэр бүл : Аав,ээж,би
Одоо юу хийж байгаа : СБ 1-р сургуулийн 11-р ангийн сурагч
Мөрөөдөл : Ер бусын амьдралаа өөрийн гараар,өөрийн хөдөлмөрөөр бүтээх,тэр явцдаа өвдөж зовж бууж өгөхгүй байх


2016 оны шинэ,шилдэг технологиуд

1.Нарны цэнэг хураагууртай гар утасны дэлгэц
Гар утасны батерей дуусах асуудлыг мартуулах гайхалтай бүтээлийг Киосера компани анх удаа 2015 оны Барселоний “Гар утасны ертөнц”  олон улсын хурал, зөвөлгөөний үеэр танилцуулсан байна. Ухаалаг утсанд нэмэлтээр суурилуулах маш нимгэн 0,5мм дэлгэц нь нарнаас шууд утсыг цэнэлгэх юм
      

2. Робот таны цагийн төлөвлөгөөг гаргахад тусална.
2014 онд үүсгэн байгуулагдсан x.ai нь таны уулзалтын цагийг төлөвлөх гайхалтай ухаалаг хувийн туслах болох аппликешнийг танилцуулжээ. “Эми” нэрээр тантай болон уулзахыг хүссэн бусад хүмүүстэй холбогдож уулзалтын цаг тогтоодог юм.

3.Компьютерээ хөдөлгөөнөөрөө удирдана
Энэ жилийн эхээр Apple компани шинэ патент авжээ. Тэр нь та гарынхаа хөдөлгөөнөөр компьютерээ удирдах боломж олгох бүтээл юм байна.
3                                             4.Сансрын зочид буудал
Оросын “Орбитал технологи” компани ирэх жилээс урьтаж жуулчдыг сансарт аялуулж эхлэх юм. Тэд сансрын зочид буудал байгуулсан ба буудал хүртэл Оросын Союз сансрын хөлгөөр 1 өдөр орчим явж хүрнэ. Зочид буудал нь дэлхийн гадаргуугаас дээш 350км өндөрт байх юм. 28163км/ц хурдаар дэлхийн тойрог замаар аялахдаа та амтат хоол, уух зүйлсээр үйлчлүүлнэ.

5.Өөрөө жолоодлоготой машин
    Компаниудын олон жил танилцуулсан өөрөө жолоодлоготой машиныг энэ жилээс өдөр тутмын амьдралд хэрэглэж эхлэх нь бололтой. Google болон Ford-ийн хамтын бүтээл өөрөө жолоодлоготой машинаа тун удахгүй худалдаанд гаргахаар зэхэж байгаа аж.

Tuesday, December 20, 2016

Компьютерийн үүсэл хөгжлийн замнал

   Бид амьдралдаа компьютерийг хэрэглэж түүнтэй ажил амьдралаа холбосоор багагүй хугацааг ардаа үлдээжээ. Аливаа зүйл хөгжлийнхөө явцад олон ша дамжлагыг туулж ирдэгтэй ижил компьютер ч мөн адил өөрчлөгдөн,шинэчлэгдэн,хувьсан,боловсронгуй болсоор иржээ.

Хөгжлийн үеүүд
1954 оноос хойш 20-оод жилийн хугацаанд мянгаад компьютер зохиогдож хэдэн арван сая компьютер нь хэрэглэгдэж  байсан байна. Компьютерийн хөгжлийн явцад тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Тэдгээр компьютеруудыг хөгжлийн төвшингөөр нь хэд хэдэн үед хуваадаг.

1.Эхний үе (1942-1959)
Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдвартай электрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаа гардаг байв.  Үүний дараагаар соронзон цөмүүдийг санах төхөөрөмжийг хийхэд ашигладаг болжээ. Программчлал нь машин хэл дээр хийгдэж байсан.

2. 2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон  явдал орно.  Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй байв.  Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгээс эхлээд олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Түүнчлэн транзистор нь компьютер үйлдвэрлэгчдэд илүү их багтаамжтай, хурдтай,  найдвартай ажиллагаатай,  халалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Програмууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг нь  компьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг дүрс/симбол/ тэмдэгтүүд юм.



3. 3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжтой болсон. Түүнчлэн дэлгэц нь телевизорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах, гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах функц, бүрдэл хэсэгтэй болсон байна. Хадгалах багтаамжийн тухайд гэвэл олон сая тэмдэгтийг хадгалах чадвартай болов. Процессорын хурд секундээр хэмжигдэж, програмын хэд хэдэн инструкциудыг  зэрэг гүйцэтгэх болжээ. Програмистууд нь өндөр төвшний хэлүүд дээр  объект хандалттай програмчлалыг  хийх болов.

4. 4 дэх үе (1971 оноос хойш)
Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх ажлууд хийгдсээр л байв. Энэ үед гарсан томоохон дэвшил нь бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан явдал бөгөөд энэ нь силиконоор бүрэгдсэн байсан. Түүнчлэн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газраас зохион бүтээжээ. Лазер санах ой нь 50 сая гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болсон. 1970-аад оны эхээр Burroughs дараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютеруудад виртуалаар хадгалах зарчимыг нэвтрүүлжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь хэдэн сая, тэрбум тэмдэгтүүдийг хадгалах боломжтой болсон. Энэ үед compact disk (CD) болон CDROM гарсан бөгөөд  эдгээр нь on, off битүүдээр кодлогдож 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв. Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн програм хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
5.5 дахь үе
Энэ үеийн компьютерүүдийг ярьдаг машин гэж нэрлэж болно. Цаг хугацааны хувьд судлаачдын үзэж буйгаар 2001 оноос хойшхи компьютерүүд энэ үед хамаарна. Бүрдэл хэсэг,  үндсэн техник хангамжуудын овор хэмжээ  нь улам багасч, илүү хүчин чадалтай, хурдан  болсон бол програмууд нь илүү хямд төсөр болж өөрчлөгдөж байна. Мөн тухайн ажил мэргэжилд зориулсан төрөл бүрийн тусгай програмууд ихээхэн хэрэглэгдэж цаашид улам өргөжих хандлагатай байна.



Saturday, December 10, 2016

МХХТ- Миний амьдралд

МХХТ гэж юу вэ?
  Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ хэмээн Америкийн мэдээллийн технологийн холбоо тодорхойлсон байна. Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.

  МХХТ бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлж байна вэ? 
   21-р зуун бол мэдээлэл технологи,глобалчлалын эрин билээ. Мэдээллийн технологи гэдэг яг л цэцэг нахиалж дэлбээлэн ургахтай адил улам үржин дээшилсээр байна. Мэдээллийн технологийн гол бүрэлдэхүүнд нь интернэт, гар утас, компьютер, радио, зурагт, сансар огторгуйн станцууд  гэх мэт орно. Бидний өдөр тутмын цахилгаан хэрэгслээр дамжуулан авдаг мэдээлэл бүгд багтана. Жил ирэх тусам мэдээллийн технологи нь хөгжиж нийгмийн амьдралд маш үнэтэй хувь нэмрээ оруулж бидний амьдралын нэг салшгүй хэсэг болж өгдөг.Чингис хаан дэдхийн талыг эзэлж явсан хаадын үед бие биендээ албан болон хувийн захидал илгээхдээ заавал элчээр илгээж хариу хүлээдэг байсан ба элч нь замдаа ямар нэгэн шалтгаанаар саатах,хугацаа алдах гэх мэт сөрөг дагавар олонтаа гардаг байсан бол одоо үед энэ харилцаа улам хөгжиж нүд ирмэхийн зуур л бие биерүүгээ харилцаа шуудан зурвас явуулж байна. МХХТ бидний амьдралын дэндүү хөнгөвчилж цаг хэмнэж байгаа юм.    Мэдээж миний амьдралыг мэдээлэл хэмээх асар том нэгэн ертөнцтэй холбож өгсөн мэдээлэл нь хүний амьдралд их хэрэгтэй. Мэдээлэлгүй бол нүдээ боож чихээ бөгөлсөнтэй адил харанхуй бүдүүлэг соёл мэдлэг боловсронгуй болно. 
Технологи ба би

Sunday, October 30, 2016

Selena Gomez's top 5 songs
Селена Гомезийн Youtube-с хамгийн их хандалт авсан TOP 5 дууг хандалтын тоо болон бичлэгтэй нь хамт хүргэж байна.Хүлээн авна уу
1. The heart wants what it wants
Youtube дэх хандалтын тоо 434,630,066 


2. Love you like a love song
Youtube дэх хандалтын тоо 373,808,291
3. Who Says
Youtube дэх хандалтын тоо 246,619,649 
4.A year without rain
Youtube дэх хандалтын тоо 204,047,648 

5.Tell me something I dont know
Youtube дэх хандалтын тоо 157,871,739

Selena Gomez's beautiful smiles

Smile is the best make up for every women. So I decided to show you Selena's beautiful and lovely smiles. Maybe these are make you much energies. Lets show the images! Have nice day. Selena is my queen. I love her. #We_Are_Selenators












Saturday, October 29, 2016

Селенагийн сэтгэл татам нүд хужирлам хувцаслалтууд 
Outfits of Selena 
Түүний байнгын үйлчлүүдэг хувцасны дэлгүүрүүд бол Delias, Urban Outfitters, Forever 21, Modcloth.com, Dream Out loud зэрэг юм. Селена ямар нэгэн хувцасны загвар чиг хандлагад баригддаггүй бөгөөд ямар ч хувцас түүнд зориулсан юм шиг зохидог нь гайхалтай. #We_Love_Selena 
#We_Are_Selenators















Эрхэм Селенаторуудаа!

Бидний танил- Селена Гомез


Селена Мари Гомес (англ. Selena Marie Gomez, 1992 оны 7 сарын 22-нд төрсөн) нь Америкийн дуучин, жүжигчин юм.
Facts of Selena Gomez 

  • Дуртай
    • хичээл - хими
    • спорт - сагсан бөмбөг
    • гутал - Конверс
    • жүжигчин - Жонни Депп
    • Хоол - дарсан өргөст хэмх
    • өнгө - ногоон
    • хамтлаг - Парамор
    • дуу - Rockstar, Майли Сайрус
    • ундаа - өргөст хэмхийн шүүс
    • цэцэг - сарнай
    • хувцасны дэлгvvр - Delias, Urban Outfitters, Forever 21, Modcloth.com, Dream Out loud
    • улирал - Хавар, Намар
    • Хамгийн сайн найз - Тэйлор Свифт
  • Айлын том хүүхэд
  • Төрөлхийн буржгар хар үстэй
  • Ээж нь түүнийг 16-тайдаа төрүүлсэн
  • Сэлена гэдэг нь Грек хэлээр "сар" гэсэн утгатай
  • 2013 онд Грайси Эллиот Тиифие гэх охин дүүтэй болсон.
  • 2006 онд анх Твиттэр хуудас нээсэн.
  • Хэрэв Селена Гомез дуучин, жүжигчин болоогүй байсан бол тэрээр тогооч болох байсан.
  • " Kiss & Tell" дуу нь түүний ээж Майнди Тиифие -ийн дуртай дуу учир Селена цомогийнхоо нэрийг "Kiss & Tell" хэмээн нэрлэсэн.
  • Тэрээр 1992 оны 7 сарын 22ны өдрийн өглөөний 7 цаг 19 минутанд 3кг 350гр жинтэй төрсөн.


Мөн тэрээр хамгийн анхны 100сая дагагчтай инстаграм хэрэглэгч болсон бөгөөд энэ нь түүний алдар нэр цуу дэлхийд түгэн тархасныг гэрчилж байна. #We_Love_Selena



Селена 2009онд Жастин Биебертэй менежерээрээ дамжуулан танилцсан бөгөөд тэдний хайрын романс 2010 оноос эхэлсэн юм.Гэвч хосууд эхэндээ харилцаагаа нууж иржээ. Биберээс хоёр насаар эгч Селена хэвлэлийнхэнд “Би Биберийг дүү шигээ харж ханддаг” гэдэг байсан бол Бибер “Бид зүгээр л сайн найзууд” гэж сэтгүүлчдэд хариулдаг байв.Эцэст нь 2011 оны гуравдугаар сарын 3-нд хосууд болзож буй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Селена “The Heart Wants What It Wants” дуугаа Жастинд “хаягласан”
Дуучин Селена 2014 арваннэгдүгээр сард шинэ дуугаа гаргасан нь Жастинд хаягласан байлаа. “Би түүнийг болон түүний зүрх сэтгэлийг сайн мэддэг гэж бодож байлаа. Тэр миний зүрхийг шархлуулахгүй гэдэгт би итгэлтэй байсан. Гэвч хэтэрхий итгэлтэй байх нь тэнэг хэрэг гэдгийг би мэдээгүй байж. Сэтгэл хүний тархинд захирагдахгүй юм даа” хэмээн интро хэсэгт уйлан ярьдаг нь мэдээж Жастинд зориулагдсан.