Saturday, December 10, 2016

МХХТ- Миний амьдралд

МХХТ гэж юу вэ?
  Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ хэмээн Америкийн мэдээллийн технологийн холбоо тодорхойлсон байна. Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.

  МХХТ бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлж байна вэ? 
   21-р зуун бол мэдээлэл технологи,глобалчлалын эрин билээ. Мэдээллийн технологи гэдэг яг л цэцэг нахиалж дэлбээлэн ургахтай адил улам үржин дээшилсээр байна. Мэдээллийн технологийн гол бүрэлдэхүүнд нь интернэт, гар утас, компьютер, радио, зурагт, сансар огторгуйн станцууд  гэх мэт орно. Бидний өдөр тутмын цахилгаан хэрэгслээр дамжуулан авдаг мэдээлэл бүгд багтана. Жил ирэх тусам мэдээллийн технологи нь хөгжиж нийгмийн амьдралд маш үнэтэй хувь нэмрээ оруулж бидний амьдралын нэг салшгүй хэсэг болж өгдөг.Чингис хаан дэдхийн талыг эзэлж явсан хаадын үед бие биендээ албан болон хувийн захидал илгээхдээ заавал элчээр илгээж хариу хүлээдэг байсан ба элч нь замдаа ямар нэгэн шалтгаанаар саатах,хугацаа алдах гэх мэт сөрөг дагавар олонтаа гардаг байсан бол одоо үед энэ харилцаа улам хөгжиж нүд ирмэхийн зуур л бие биерүүгээ харилцаа шуудан зурвас явуулж байна. МХХТ бидний амьдралын дэндүү хөнгөвчилж цаг хэмнэж байгаа юм.    Мэдээж миний амьдралыг мэдээлэл хэмээх асар том нэгэн ертөнцтэй холбож өгсөн мэдээлэл нь хүний амьдралд их хэрэгтэй. Мэдээлэлгүй бол нүдээ боож чихээ бөгөлсөнтэй адил харанхуй бүдүүлэг соёл мэдлэг боловсронгуй болно. 
Технологи ба би

1 comment: