Tuesday, December 20, 2016

Компьютерийн үүсэл хөгжлийн замнал

   Бид амьдралдаа компьютерийг хэрэглэж түүнтэй ажил амьдралаа холбосоор багагүй хугацааг ардаа үлдээжээ. Аливаа зүйл хөгжлийнхөө явцад олон ша дамжлагыг туулж ирдэгтэй ижил компьютер ч мөн адил өөрчлөгдөн,шинэчлэгдэн,хувьсан,боловсронгуй болсоор иржээ.

Хөгжлийн үеүүд
1954 оноос хойш 20-оод жилийн хугацаанд мянгаад компьютер зохиогдож хэдэн арван сая компьютер нь хэрэглэгдэж  байсан байна. Компьютерийн хөгжлийн явцад тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Тэдгээр компьютеруудыг хөгжлийн төвшингөөр нь хэд хэдэн үед хуваадаг.

1.Эхний үе (1942-1959)
Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдвартай электрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаа гардаг байв.  Үүний дараагаар соронзон цөмүүдийг санах төхөөрөмжийг хийхэд ашигладаг болжээ. Программчлал нь машин хэл дээр хийгдэж байсан.

2. 2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон  явдал орно.  Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй байв.  Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгээс эхлээд олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Түүнчлэн транзистор нь компьютер үйлдвэрлэгчдэд илүү их багтаамжтай, хурдтай,  найдвартай ажиллагаатай,  халалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Програмууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг нь  компьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг дүрс/симбол/ тэмдэгтүүд юм.



3. 3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжтой болсон. Түүнчлэн дэлгэц нь телевизорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах, гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах функц, бүрдэл хэсэгтэй болсон байна. Хадгалах багтаамжийн тухайд гэвэл олон сая тэмдэгтийг хадгалах чадвартай болов. Процессорын хурд секундээр хэмжигдэж, програмын хэд хэдэн инструкциудыг  зэрэг гүйцэтгэх болжээ. Програмистууд нь өндөр төвшний хэлүүд дээр  объект хандалттай програмчлалыг  хийх болов.

4. 4 дэх үе (1971 оноос хойш)
Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх ажлууд хийгдсээр л байв. Энэ үед гарсан томоохон дэвшил нь бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан явдал бөгөөд энэ нь силиконоор бүрэгдсэн байсан. Түүнчлэн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газраас зохион бүтээжээ. Лазер санах ой нь 50 сая гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болсон. 1970-аад оны эхээр Burroughs дараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютеруудад виртуалаар хадгалах зарчимыг нэвтрүүлжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь хэдэн сая, тэрбум тэмдэгтүүдийг хадгалах боломжтой болсон. Энэ үед compact disk (CD) болон CDROM гарсан бөгөөд  эдгээр нь on, off битүүдээр кодлогдож 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв. Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн програм хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
5.5 дахь үе
Энэ үеийн компьютерүүдийг ярьдаг машин гэж нэрлэж болно. Цаг хугацааны хувьд судлаачдын үзэж буйгаар 2001 оноос хойшхи компьютерүүд энэ үед хамаарна. Бүрдэл хэсэг,  үндсэн техник хангамжуудын овор хэмжээ  нь улам багасч, илүү хүчин чадалтай, хурдан  болсон бол програмууд нь илүү хямд төсөр болж өөрчлөгдөж байна. Мөн тухайн ажил мэргэжилд зориулсан төрөл бүрийн тусгай програмууд ихээхэн хэрэглэгдэж цаашид улам өргөжих хандлагатай байна.



No comments:

Post a Comment